English (United Kingdom)Mongolian

“Монголика” зочид буудал-амралтын газрын цогцолбор

“Монголика” зочид буудал-амралтын газрын цогцолбор нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу Биокомбинатийн ойролцоо байгалийн үзэсгэлэнт Сонгинохайрхан уулын бэлд цэвэр агаар, цэнгэг усны дэргэд байрладаг бөгөөд өндөр зэрэглэлийн 25 өрөө бүхий зочид буудал, 200-250 хүнд нэг доор үйлчлэх хүчин чадал бүхий зоогийн газар, 100 хүнд үйлчлэх япон маягийн нийтийн сауна, массаж, билляърд, гоо сайхны салон, ширээний теннис, караоке, хүүхдийн өрөө, 200 хүртэлх хүний багтаамжтай хурлын заалтай өндөр зэрэглэлийн зочид буудал-амралтын газрын цогцолбор юм.

Манай ресорт нь үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай амрах, алжаал ядаргаагаа тайлах бүхий л бололцоог хангасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд Та манайд зочилсноор ая тухтай тавлаг сайхан орчин, эелдэг найрсаг үйлчилгээ, хамгийн өндөр сэтгэл ханамжийг хүртэх болно. Тус ресорт нь 20 стандарт, 2 хагас люкс, 2 бүтэн люкс, 1 ерөнхийлөгчийн өрөө бүхий нийт 25 өрөөтэй.