English (United Kingdom)Mongolian

“Монголика” зочид буудал-амралтын газрын цогцолбор

“Монголика” зочид буудал-амралтын газрын цогцолбор нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу Биокомбинатийн ойролцоо байгалийн үзэсгэлэнт Сонгинохайрхан уулын бэлд цэвэр агаар, цэнгэг усны дэргэд байрладаг бөгөөд өндөр зэрэглэлийн 25 өрөө бүхий зочид буудал, 200-250 хүнд нэг доор үйлчлэх хүчин чадал бүхий зоогийн газар, 100 хүнд үйлчлэх япон маягийн нийтийн сауна, массаж, билляърд, гоо сайхны салон, ширээний теннис, караоке, хүүхдийн өрөө, 60-80 хүний багтаамжтай хурлын заалтай өндөр зэрэглэлийн зочид буудал-амралтын газрын цогцолбор юм.

Манай ресорт нь үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай амрах, алжаал ядаргаагаа тайлах бүхий л бололцоог хангасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд Та манайд зочилсноор ая тухтай тавлаг сайхан орчин, эелдэг найрсаг үйлчилгээ, хамгийн өндөр сэтгэл ханамжийг хүртэх болно. Тус ресорт нь 20 стандарт, 2 хагас люкс, 2 бүтэн люкс, 1 ерөнхийлөгчийн өрөө бүхий нийт 25 өрөөтэй.

“ Монголика” зочид буудал-амралтын газрын ресторан нь амттай сайхан Европ, Монгол хоолоор үйлчлэх ба Япон хэв маяг бүхий саун, бассейнд алжаал ядаргаагаа тайлан амралтын өрөөнд ая тухтай амран, караокед дуулж, биллярд тоглон, эрүүл цэнгэг агаарт алхан цагийг хамгийн сайхнаар өнгөрөөх хүсэлтэй хүн бүрийг бид урьж байна.

Та манай ресортод өөрийн үр хүүхдийн хамт зочлох аваас бид Таны хүүхдэд хүүхдийн өрөөгөөр үйлчлэх болно. Мөн манай ресорт нь 200 хүртэлх хүний уулзалт, хурал семинар зохион байгуулах боломж бүхий хурлын заалтай тул Та бүхнийг хотоос холгүй байрлах манай ресортод хүрэлцэн ирж сургалт семинар зохион байгуулах иж бүрэн үйлчилгээ авахыг урьж байна.


“Монголика” зочид буудал-амралтын газрын цогцолбор нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ердөө 7км зайд байрладаг бөгөөд тус ресортын дэргэд Монголд анхны олон улсын зэрэглэл бүхий гольфийн талбай 2011 онд ашиглалтанд орсон.
Та бүхнийг “Монголика” ресортод хүрэлцэн ирж жинхэнэ тав тухыг мэдрэхийг урьж байна.